"ТЭМЭЭН ПОЛО" ТОГЛОХ ДYРЭМ

Энэхvv дvрэм нь Монгол улсын газар нутагт "Тэмээн бeмбeг" буюу тэмээн пологийн бvх тeрлийн тэмцээнд мeрдлeг болгоно. Тэмээн сvргийг eсгeх, дэлхийд нэн ховордож байгаа хоёр бeхт тэмээг хамгаалах, эртний сурвалжит поло спортын цоо шинэ тeрeл болох "Тэмээн Поло" спорт тоглоомыг Монголд бий болгох, улмаар дэлхий нийтэд тvгээх зорилготой. Тэмээн поло нь тоглолт, журамын хувьд Заан Полотой ойролцоо боловч спорт тоглоомын цоо шинэ тeрeл бeгeeд оюуны eмчийн eмчлeгч нь УИХ-ын гишvvн асан Цэрэндашийн Оюунбаатар бeгeeд Монгол улсын Оюуны eмчийн газрын зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажсан болно.
Тэмээн Поло нь нийтийн биеийн тамирын тeрeл болох поло тоглолтын онцлог багийн спорт бeгeeд поло тоглох энэхvv дvрмийг баг тамирчдын хооронд ба аймаг, орон нутгийн болон хотуудын хэмжээнд мeн улсын чанартай уралдаан тэмцээнд болон бэлтгэл сургуулийн vед нарийвчлан мeрдeж байвал зохино. Энэхvv дvрмийг дагаж мeрдvvлэх vvргийг аймаг сумдын ТПХ-ны менежер, тухайн орон нутгаас томилогдсон багийн ахлагч, дасгалжуулагч, шvvгчид тvvнчлэн талбайн шvvгч, ерeнхий шvvгч хvлээнэ. Хэрэв нэгэнт батлагдсан дvрмийг зeрчвeл доорх заалтад тусгагдсан зохих торгууль шийтгэлийг хvлээлгэнэ.

1 дvгээр зvйл: Тэмээт бeмбeг буюу поло нь техникийн спортод хамаарагдах учраас тэмээ, малыг хэрхэн бэлдэх, цохилтын зeв техникт суралцах, хамгаалалт хэрэгслийг чандлан бэлтгэх нь юунаас ч чухал.

top

Нэг. Тамирчид eeрийгee болон тэмээгээ хэрхэн бэлтгэх

1 Тамирчид нь ТПХ-ны анхан шатны баг, сумын байгууллагад гишvvнээр элсэж, энэхvv дvрмийг даган мeрдeж татвараа зохих хугацаанд нь тeлсeн гишvvний vнэмлэхээ биедээ авч явсанаар тэмцээн уралдаанд орох эрх нээгдэнэ.
2. Тохошны татлага, дeрeeний оосор холбоосыг аль болох бeх материал /сур, оёмол дээс/ -аар хийх бeгeeд тэмцээнд оролцох баг тамирчид каск малгайтай, ижил eнгийн цаг улиралд зохицсон хувцастай, ар eвeртee холоос харагдах дугаартай байхын дээр бэлтгэл сургууль тэмцээнд орохоос 2 цагийн eмнe багийн дасгалжуулагч буюу ахлагчид бэлтгэлээ шалгуулж, тоглолтын аюулгvй ажиллагааны зааварчилга авч, тоглох эрхийн бичигт гарын vсэг зурсан байна. Тоглох тамирчид заавал Монголын Тэмээн Поло Холбооны гишvvн байна.
3. Багийн болон тэмцээний ерeнхий эмч тухайн тамирчны нэрийг тоглолтонд ороход эрvvл мэндийн хувьд тэнцэх эсэхийг мэдvvлгээр нарийн бичгийн дарга, шvvгчид eгсeн байна.
4. Тоглолтонд орох тэмээдийн урд шилбэний хамгаалалтыг бэлтгэл сургууль болон сорилт, тэмцээний vед байнга хийж тэмээг заавал ногтолж оролцуулна. Шvvгчийн зeвлeл хамгаалах хэрэгсэл дутуу, шаардлага хангаагvй тэмээдийг  тоглолтын талбайд оруулахгvй байх vvрэгтэй.
5. Тэмээдийн бэлтгэл тоглолтын талбайд тамирчдыг урьсан цаг минутаас эхлэн тамирчдыг болон тэмээдийг ямар нэгэн шалтгаанаар 5-аас илvv минут хvлээлгэвэл тухайн багийг тоглолтоос хасах эсэхийг талбайн шvvгчдийн зeвлeл шийднэ.
6. Тоглолтын 1, 2 дугаар vеийн дундуур тэмээ солихыг эрс хориглоно. Хэрэв хvндэтгэх шалтгаан гарсан нeхцeлд шvvгчийн зeвшeeрeлтэйгээр  тамирчныг буюу тэмээг сольж болно.

7. Тамирчны сахилга батын талаар: нэгэнт тухайн баг тамирчид аймаг, сум, бvс, хот, улсыг тvлvvлж байгаа учраас энэхvv дvрмийн заалт бvрийг чанд мeрдeх vvрэгтэй.

 

Хоёр. Уралдаан тэмцээнээс хасах шалтгаан

-Тамирчны хувцас хэрэгсэл, аюулгvй ажиллагааны тeхeeрeмж, цохиур, тэмээ тvvний шилбэний хамгаалалт бvрэн биш бол
-Эрvvл мэндийн хувьд эмч татгалзсан эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн бол
-Талбай дээр ёс суртахууны бvдvvлэг зан авир гаргасан бол
-Шvvгчийн шаардлагыг хvлээн аваагvй тохиолдолд шvvгчдийн зeвлeл тухай бvрт нь техникийн зeвлeгeeн хийж, дvрмийн заалтуудыг чанд сахиулан тухайн тамирчин буюу багийг бvхэлд нь тоглолтоос хасах шийдвэр гаргана.
2 дугаар зvйл: Унаа, тэмээ сонголт, сургалт, бие даах буюу баг бvрэлдэхvvнээрээ бэлтгэл сургууль хийхэд эмч, шvvгч, дасгалжуулагч байхгvй нeхцeлд бvх vvрэг хариуцлагыг холбооны дvрмийн нэрийн eмнeeс гагцхvv багийн дасгалжуулагч буюу ахлагч хариуцна. Дvрмэнд заагдаагvй vvргийг биелvvлэхээс татгалзах эрхийг тамирчид эдэлнэ. Мeн тэмцээний баг бvрэлдэхvvн болон ахлагчийг унаа тэмээдийн тохош, ногт, бурантаг бусад тоног хэрэглэл, цохиур зэргийг eeрсдee сонгож, аль болох осолгvй байх баталгаа хангах vvрэг хvлээнэ.

Торгуулийн хуудас /шар/ оногдуулах.

1.Талбайд баг хоцорч гарч ирсэн, талбайгаас зeвшeeрeлгvй гарч явсан, техник аюулгvй ажиллагаа хувцас, хэрэгсэл хангаагvй,
2.Тамирчны ур чадвараас болж буруу буюу техникийн алдаатай цохилт, мeн тэмээ буюу тамирчинд гэмтэл учруулж болох цохилт хийсэн бол талбайн шvvгч шvглэн дохиогоор тоглолтыг зогсоож, багийн ахлагч болон тамирчинд анхааруулга eгнe. Хэрэв талбайд дахин зeрчил гаргавал 2 дахь торгууль eгч торгуулийн цохилт хийнэ.
3. Бeмбeгийг  талбай руу цохиж гаргах.
4.Хамгаалагчийн талбайд тэмээтэй орох.

top

Гурав. Тоглох талбай, тоглох дvрэм

Эртний ном сударт тэмдэглэгдэн vлдсэн морьт бeмбeгийн тоглолтын баримтаас vндэслэн мeн тамирчид, ард олны бодол саналыг харгалзан тоглолтын талбайн уртыг 100 м урттай /зарим тохиолдол 200м байж болно/, 60 м eргeнтэй талбайд тусгай бэлдсэн хашлага /eнгийн тугтай олс/ эсвэл талбай дээр шохой, нvvрсээр тэмдэглэл зураас хийх бeгeeд хаалганы уртыг 5 метрээс хэтрэхгvй 2 м eндeртэй байхаар бодож тусгай тэмдэглэлтэй туг дарцаг, мод тeмрeeр хийнэ. Талбайн шvvгч хоёр талын хаалган дээр улаан, цагаан дарцаг барин зогсох ба хаалганд бeмбeг ороход улаан тугаар дохиж нийтэд мэдэгдэнэ. Учир нь тоглох талбайн зай их байх нь монгол тэмээний чадалд нийцтэй бeгeeд eнгийн дарцгаар оноог нийтэд мэдээлж байх ёстой. Баг бvр 5 хvнээс бvрдэх бeгeeд тус бvр тусгайлан сургасан тэмээтэй байна. Yvнд:

Довтлогч 2
Хамгаалагч 2
Холбогч, хаалгач 1
Ахлагч нь багийн бvрэлдэхvvнд оролцож болох ба эсвэл дасгалжуулагч байж болно. Тэмцээнийг эхлvvлэхдээ талбайн тeвд багийн 2 ахлагчийг урьж бeмбeгийг шvvгч тавиад зайлж шvглэн дохио eгмeгц бeмбeгийг цохино. Энэ vед багуудын довтлогч хамгаалагчид тeв тойргийн гадна талд байраа эзэлсэн байна. Тэмцээн 1, 2 гэсэн 2 vетэй байна. Тоглолтын хугацаа тус бvр 8 минут, завсарлагааны хугацаа 5 минут байна. Хоёр тоглолтын дvн тэнцсэн тохиолдолд 5 тамирчин тус бvр торгуулийн цохилтыг гvйцэтгэж ялагчийг тодруулна.Онооны тоо тэнцсэн тохиолдолд дахин 3 тамирчин торгуулийн цохилт хийх журмаар ялагчийг тодруулна. Хэрэв аль ч баг тоглолт /гоол/ хийгээгvй бол баг тус бvрийн 5 тоглогч хаалганд 10 метрээс тус бvр 1 цохилт хийнэ. Ингэхдээ тэмээний тэшээгээр ирж явуут дунд цохино. Энэ тохиолдолд тэмээг зогсоох, алдаж цохисон бол дахин цохилт хийхгvй. Тоглолтын явцад аль баг бeмбeг гаргана эсрэг багийн тамирчин талбайд бeмбeгийг оруулна. Энэ vед бeмбeг оруулагчаас нeгee багийн хамгаалагчид 3 метрээс багагvй зайд байрлаж, шvvгчийн шvглийн дохиогоор бeмбeг цохингуут хамгаалах тоглолтонд орно.

Торгуулийн цохилт хийх

Бeмбeг црхилтын техникийн тухайд эсрэг багийн тамирчинтай бeмбeг булаацалдаж байх vед цохиур модыг тэмээний толгойноос дээш гарган даллаж хvчтэй цохилт хийхийг тоглолтын алдаанд тооцож хориглоно. Энэ нь бeмбeгийг ганцаар авч яваа болон талбайд бeмбeг оруулж байгаа тамирчинд хамаарахгvй.
Тоглолтын явцад бeмбeг авч яваа тамирчны тэмээг эсрэг багийн тамирчин хeндлeнгeeс нь тэмээгээр дайруулахыг тоглолтын алдаанд тооцож хориглоно.
Хаалгачийн хамгаалалтын талбайд орсон бeмбeгийг цохихдоо хаалга дайрсан бол тоглолтын алдаанд тооцно.
Зeрчлийг шvvгч ялигvй гэж vзвэл нэг удаад сануулж тэмдэглэл хийж болно. Тамирчдаас тоглолтын алдаа гаргасан тухайд талбайн шvvгчийн шvглэн дохиогоор тоглолтыг зогсоож 12 метрийн зайнаас торгуулийн цохилтыг эсрэг багийн тамирчин нэг удаа хийнэ. Тамирчин тоглолтын нэг vед 2 удаа тоглолтын техникийн алдаа гаргавал шvvгч талбайгаас гаргана.
Тамирчид техникийн осол гаргасан нeхцeлд буюу тэмээнд болон тамирчинд гэмтэл учирсан тохиолдолд талбайн шvvгч тоглолтыг шvглэн дохиогоор зогсоож ерeнхий шvvгчид мэдэгдэнэ. Энэ хормоос тоглолт vргэлжлvvлэн эхлэх хvртэлх хугацааг цагийн шvvгч тоглолтын цагаас хасаж тооцно.
Тоглолтын явцад тоглогч цохиураа унагаасан тохиолдолд eeрee цохиураа авч тоглолтоо vргэлжлvvлнэ. Аль нэг тамирчны цохиур хугарсан тохиолдолд тамирчин eeрийн хаалган дээр ирж цохиурыг сольж авна.

Цохиур, бeмбeгийн тухайд

Тоглолтын цохиур 2-3 см /20-30мм/ -ийн диаметртэй 135-150 см-ийн урттай, хeндлeн чагт модны урт нь 25 см байх ёстой..Цохиурын иш нь бургас хулс байж болох ба 20-30 мм-ээс илvvгvй диаметртэй хeнгeн туялзуур модоор хийгдсэн байна.Аль нэг хэмжээнээс илvv хэтэрсэн байгаа нь тэмцээний хeдeлмeр хамгаалал, аюулгvй ажиллагааг зeрчсeн зeрчил гэж ?знэ.
Бeмбeгний хувьд тусгай зориулалтын бeмбeг эсвэл 12-15 см-ийн диаметртэй ердийн резинэн бeмбeг байж болно. Энэ стандартыг хатуу баримтлах бeгeeд албан ёсны тэмцээнд зeвхeн энэ стандартыг мeрдeнe.

Монголын Тэмээн Поло Холбоо


top

 
©2003 Монголын Тэмээн Поло холбоо.
Designed & Developed by Munkhbat