“Монгол говь -торгон зам” mэмээн аялал,

поло наадам зохион байгуулах тухай

Дэлхийд Yлэмжхэн ховордож байгаа хоёр бeхт тэмээг хамгаалах, eсгeх, шинэ менежментийг боловсруулан хэрэгжYYлэх зорилгоор Монголын Тэмээн Поло Холбоо байгуулагдан идэвхитэй Yйл ажиллагаа явуулсаар 5 жил eнгeрлee.

Энэ хугацаанд тэмээ хамгаалах, Тэмээн Поло eвлийн наадам, улсын хурдан тэмээний уралдааныг eмнeговь, Дорноговь, Дундговь аймаг, Улаанбаатар хотод нийт 5 удаа амжилттай зохион байгуулж, 2007 онд СYхбаатарын талбайд 100 тэмээний парад хийсэн билээ.

Монголчууд эрт дээр Yеэс тэмээг тээврийн болон уналгын Yндсэн хэрэгсэл болгон дайн байлдаан, аян жинд ашиглаж дэлхийн талыг эзлэхдээ, цэрэг дайны ачаа,тээврийн YYргийг тэмээ л нуруундаа YYрч, Ази европыг холбосон торгон замаар хоёр бeхт тэмээн хeсгeeр аялж монгол орон 1960-аад оны дунд хYртэл бYх тeрлийн тээврийг зeвхeн тэмээн жингээр гYйцэтгэж байв.

СYYлийн 30 жилд монголын тэмээ 4 дахин хорогдож, дэлхийд хоёр бeхт тэмээ 400 мянга болон цeeрч одоо мeхлийн ирмэг дээр тулж ирээд байгаа энэ цаг Yед тэмээ хамгаалах Yйлсийг олон нийтийн анхаарлын тeвд хYргэж, тэмээ хамгаалах хууль гарган, татвараас чeлeeлeх, ноос сYYний ашиг шимийн Yнэлгээг эрс нэмэгдYYлэх, говийн ашигт малтмалын орд газруудын баялгийг нутгийн ард тYмэнд шударгаар хуваарилах, экологийн аюулгYй байдлыг хангах, тэмээ, тэмээчдийн эрх ашгийг хамгаалан, тэмээчдийн амьжиргааг дээшлYYлэх, тэмээний аж ахуйн хeгжилд тeрийн бодлогыг чиглYYлэхдээ монголын уламжлалт тэмээн аялал, жингийн цувааг зохион байгуулж энэ ажлыг хэрэгжYYлэх болно.

ЭнэхYY “Монгол говь-Торгон зам” аяллыг зохион байгуулах санаачлагыг Монгол улсын Ерeнхийлeгчид дэвшYYлсэн бeгeeд 2008 онд 2 Yе шаттайгаар хэрэгжYYлж 21 зууны тYYхэн тэмээн аяллыг Оюутолгойгоос Хархорин хYртэл зохион байгуулах болно. YYнд:

А.Тэмээний аялал, наадмыг Ханбогд сумын Оюу толгойд 2 дугаар сарын 20-нд эхлэн нээлтээ хийж тэмээн пологийн бYсчилсэн тэмцээн, хурдан тэмээний уралдаан зохион байгуулна. Yлэмжийн чанар дууны хeшeeний нээлтийг дэлхийн энергийн тeв Дэмчигийн хийдэд зохион байгуулж, Оюутолгойн уул уурхайн Yйлдвэр, байгалийн Yзэсгэлэнт газруудтай танилцана.

Б.ТYYнчлэн 100 тэмээний аялал, тэмээн жингийн цуваа 2 дугаар сарын 23-наас замд гарч 160 км замыг 23-26-ны eдрeeдэд туулж Цогтцэций сум, Тавантолгойн уурхайд хYрч 5 сумын бYсийн тэмээн уралдаан, поло тэмцээн явуулж цааш 100 км аялан Даланзадгад хотод 2008 оны 03 дугаар сарын 1-нд хYрэлцэн очно.

В.Даланзадгад хотод 2008.03.01-03-ны eдрeeдэд дараахь арга хэмжээ зохион байгуулагдана

1.Тэмээн Поло-2008 eвлийн фестиваль, Пологийн улсын аваргын тэмцээн

2.Хурдан тэмээний уралдаан, бусад тэмцээн

3.Тэмээчдийн зeвeлгeeн, тэмээ хамгаалах хуулийн тeслийн хэлэлцYYлэг, тэмээний бYтээгдэхYYний Yзэсгэлэн худалдаа

4.Тэмээн аялал, Тэмээн пологийн наадмыг аялал жуулчлалд ашиглах асуудлаар хэлэлцYYлэг зохион байгуулах.

Тэмээн пологийн Улсын аваргын наадамд eмнeговь, Дорноговь, Дундговь, eвeрхангай, Баянхогор, Говь-алтай аймгийн баг болон БНХАУ-ын eМeЗО-ны нийт 30 баг тамирчид оролцоно.

Энэ Yед гадаад, дотоодын зочид, жуулчид, оролцогчдыг Говь гурвансайхан, ёлын ам, хонгорын элс зэрэг говийн Yзэсгэлэнт газраар аялуулна.

Г.”Монгол говь-Торгон зам” тэмээн аялал 03 дугаар сарын 04-05-ны eдрeeдэд Булган сум хYртэл 100 км аялна.Байгалийн Yзэсгэлэнт газар Баянзагийг Yзэж, тэмээчин айлын амьдралтай танилцана. Булган суманд бYсийн тэмээний наадам пологийн тэмцээн явуулна.

Д. “Монгол говь-Торгон зам” тэмээн аялал 03 дугаар сарын 7-8-ны eдрeeдэд Булган, Мандал овоогийн чиглэлд 100 тэмээний аялал тэмээн жингийн цуваа Yргэлжилж Мандал-овоо суманд бYсийн тэмцээн, тэмээний уралдааныг зохион байгуулж eндeрлeнe.

Энэ Yед Олон-овоотын алтны уурхайн Yйл ажиллагаатай аялагчид танилцаж говийн байгаль экологийг хамгаалах асуудалд анхаарлаа хандуулна. “Монгол говь-торгон зам” тэмээн аяллын 1 дYгээр шат Оюутолгой, Даланзадгад, Мандал-овоо, 2 дугаар Yе шат нь eмнeговийн Мандал-овоо сумаас эхэлж Дундговийн Сайхан-овоо, eвeрхангайн Баянгол, Арвайхээр, Хужирт сум гэсэн маршрутаар 100 тэмээний аялал зохион байгуулж монголын эзэнт гYрний нийслэл Хархорин хотод 11 дYгээр сарын 15-нд eндeрлeнe. ХХI зуунд зохион байгуулагдаж буй тYYхэн аялал тэмээ хамгаалах, eсгeх, энэхYY тYYхэн арга хэмжээнд танай байгууллагыг хамтран оролцох, дээрх Yйл ажиллагааг сурталчлах, тэмцээн уралдааныг ивээн тэтгэх ажлыг зохион байгуулах саналыг албан ёсоор хYргYYлж байна. ЭнэхYY наадмыг бидэнтэй хамтран амжилттай зохион байгуулж монголын бренд болох тэмээн аяллыг хэвшYYлж, тэмээ хамгаалах Yйлсийг дэмжиж, монгол тэмээн аяллыг дэлхий нийтэд хYргэх бололцоо нeхцeл бYрдYYлэхэд та бYхнийг хамтран ажиллахыг Монголын Тэмээн Поло холбоо урьж байна.

Монголын Тэмээн Поло Холбооны ТэргYYн Ц.Оюунбаатар

top

 
 
©2003 Монголын Тэмээн Поло холбоо.
Designed & Developed by Munkhbat