Дэлхийн говь цeл бvхий газар нутгийн 65 хувийг эзлэх 13 сая хавтгай дeрвeлжин километр нутагт 40 шахам улс оронд 20 шахам сая толгой тэмээ vржvvлэгдэн ашиглагдаж байна.

Дэлхийн нийт тэмээний 76 хувь нь Африк тивийн 18 улсад, 24 хувь нь Ази тивийн 20 шахам улс оронд байгаагийн дээр дэлхийн бvх тэмээний 90 гаруй хувь нь нэг бeхт /дромедор/, 4,3 хувь нь хоёр бeхт /бактерон/ тэмээ эзэлж байна.

Хоёр бeхт тэмээ нилээд eндeр сэрvvн уур амьсгалтай нутаг Халимаг, Казах, Киргиз, Алтай, Тува, Буриад, Чит, Хятад, Монгол зэрэг улс орнуудад vржvvлэгдэж, уналга эдэлгээ, ноос, мах, сvvний чиглэлээр голлон хэрэглэгдэж сvvлийн vед уралдаан болон "поло" спортын чиглэлээр eргeн ашигладаг болж байна.

Монгол орон тэмээг анх гаршуулж, гэршvvлсэн ууган орон. Энд eнeeдeр нэг ба хоёр бeхт тэмээний eвeг болох зэрлэг тэмээ /хавтгай/ амьдарсаар л.

top

Ємнeговь аймгийн Гурвансайхан уулын
Хаалгын хeтeл дахь Тэмээ хад

 

Монгол улсад дэлхий дээр байгаа хоёр бeхт тэмээний 30 гаруй хувь нь vржvvлэгдэн амьдарч байна.

Монгол улс 1954 онд 895,3 мянга буюу одоо дэлхий дээр амьдарч буй хоёр бeхт тэмээний тоотой тэнцэх олон тэмээтэй байлаа.

2003 оны эцсээр Монгол улс 256,7 мянган тэмээ тоолуулсан нь 1954 оныхоос 3,5 дахин буурч, тэмээний тоо жил дараалан цeeрч ирсэн нь хоёр бeхт тэмээг хамгаалж eсгeх шаардлага зeвхeн Монгол улсад тeдийгvй дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болоод байна.

Монгол орны мал аж ахуйн нийт бvтээгдэхvvний 3,7 хувь, vvний дотор сvvний 0,5 хувь, ноосны 17 хувь, махны 3 хувийг тэмээн сvргээс ашигладаг. Тvvнчлэн нvvдлийн мал аж ахуйн дотоод тээврийн 25-30 хувийг тэмээгээр гvйцэтгэж, говийн бvсийн малчин eрхийн жилийн орлогын 40 гаруй хувийг тэмээнээс олж байна.

top

Монгол нэг тэмээнээс 5,3 кг ноос авдаг бeгeeд тvvний 80 хувь нь сайн чанарын ноолуурлаг ноос эзэлдэг.

Тэмээний нэг кг цэвэр ноосоор 2,5 м ноосон даавуу, эсвэл 1 м квадрат хeнжил, 1-1,5 ноосон цамц буюу 4 ширхэг хvзvvний ороолт хийж байна. Тэмээ 2 жилд нэг удаа vр тeлee eгдeг, бараг ихэр тeл гаргадаггvй eсeлт удаантай амьтан. Ингэний саалийн хугацаа урт дунджаар 13 сар саалгадаг. Тэмээний сvv бусад малын сvvнээс тослог eндeртэй юугаар ч солишгvй амин дэм, эрдэс бодис, уурагаар баялаг, эмчилгэ сувилгааны eндeр ач холбогдолтой /элэг, цeс, хаван, бeeрний eвчин анагаах/, нялх хvvхдийн хоол тэжээлд нэн тохиромжтой, бусад малын сvvнээс гашилж муудахгvй удаан хадгалагдах давуу чанартай.

Саалийн хугацаанд нэг ингэ 250-300 литр сайн чанарын сvv eгдeг. Сvvлийн vед ингэн сvvvний /айраг/ сувилал нээж хvний эрvvл мэндийг хамгаалах ажил эрчимтэй хийгдэх боллоо.

Монгол улсад ардын уламжлалт селекцээр бий болсон ноос, сvvн ашиг шимээр шaлгарсан Qмнeгoвь аймгийн Галбын улаан, ханын хэцийн хvрэн, Говь-Алтай аймгийн Тeгрeг, Тунгалагийн хос зогдорт хvрэн гэсэн нутгийн шилмэл гурван омгийн тэмээ vржvvлэгдэн, тэмээн сvргийн vндсэн сайжруулагчаар ашиглагдаж байна.

top

 
©2003 Монголын Тэмээн Поло холбоо.
Designed & Developed by Munkhbat